Categories
мэдээ спорт

Ч.Нарантуяа наймдугаар байрт бичигдлээ

Азийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж
байна. Өнөөдөр явагдсан 50 метрт гурван байрлалаас буудах эмэгтэйчүүдийн
дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 583 оноогоор хоёрдугаар байраар финалдаж,
медалийн төлөө өрсөлдлөө. Тэрбээр шигшээ наймын шатанд 399 оноогоор
наймдугаар байрт орлоо. Энэ төрөлд Казахстаны мэргэн буудагч алт,
Солонгосын тамирчин мөнгө, Хятадын тамирчин хүрэл медаль хүртлээ.

ОУХМ Ч.Нарантуяа нь Азийн наадмын тав
дахь өдөр 50 метрын зайд хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн
дасгалд  624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон
билээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дугаар байранд
жагсч, Бээжингийн дэлхийн цомд финалдаж, зургаадугаар байранд орсон
мэргэн буудагч юм байна.

Өнөөдрийн байдлаар манай буудлагын баг
Азийн наадмаас 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байгаа бол нийт баг
тамирчид Азийн 45 орноос медалийн тоогоор есдүгээр байранд жагсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *