Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2014 оны 09 дүгаар сарын 25-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан хаагч нар оролцов. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг төвийн нээлтэд үг хэлэхдээ, “2010 оноос эхэлсэн эрүүл мэндийн салбарын 26 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Гол шалтгаан нь төсөвт өртөгөө нэмснээс болоод шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа. Харин энэхүү барилгыг анхны төсөвт өртөгт багтаан, хугацаандаа, чанартай барьж өгсөн барилгын компаны нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлье. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. Шинэ барилга ашиглалтад орсон. Доторх тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслээр бүрэн тохижуулж өглөө. Мөн цэвэрлэх байгууламжын асуудлыг ч шийдэж өглөө. Уурын зуухны засвар үйлчилгээний асуудлыг сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдэж өглөө. Одоо ажиллах л үлдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, та бүхний гараас маш олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч, эрүүл энх, сайн сайхан болоосой гэдэг ерөөлийг дэвшүүлж байна” гэлээ.
Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна.
Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна.
СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна. Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.
СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.
Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.