Азийн наадмын ширэн бээлийтнүүдийн тулаан өнөөдөр Монголын цагаар 13.00, 18.00 цагт болно.
Манай улсаас Н.Төгсцогт, С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай гэсэн гурван боксчин рингэнд гарна. 56 кг-д 21 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд энэ жинд хүч үзэх Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн. Харин өнөөдөр Туркменстаны Якуб Мередовтой оноол таарсан юм.
Мөн 60 кг-д 24 тамирчин өрсөлдөнө. ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж өнөөдөр Туркменстаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно.
81 кг-д 13 тамирчин тулалдана. ОУХМ С.Эрдэнэбаяр өнөөдөр дэлхийн хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой хийнэ.