Categories
арын-нүүр булангууд мэдээ

Замын түгжрэл ба хүүхэд хүргэж өгөх

Өглөө босоод аав ээжүүд
хүүхдээ сургуульд хүргэж өгнө гэдэг том ажил байдаг. Тэд өглөө  бүр машиндаа нэг хүүхэд ачаад замын хөдөлгөөнд
оролцоно. Их сайндаа гурван хүүхэд авч явбал их юм. Бүүр олуулаа байлаа гэхэд жижиг
микрогоор хавь ойрын хүүхдээ хамаад зургаа долоон хүүхэд ачна. Ингээд л ээжээр нь
үдүүлээд л гарч өгнө дөө. Улаанбаатар хотын хоёр зуугаад мянган хүүхдийн ихэнхийг
ингэж хүргэдэг. Тэгээд өглөө нэг цагт бас өдөр нэг цагт сургууль болгон дээр  дээрх унаа тэрэг төвлөрдөг гээд бодохлоор Улаанбаатар
хотын машин түгжрэхгүй гээд яах билээ.Харин ч ийм дайны байгаа нь овоо доо гэж бодохоор
байна. Үүн дээр сургуулийн өмнөх насныхан бас албандаа машинаар морилно гээд бод
доо. Зөвхөн хүүхэд хүргэж өгөх, тарах цагуудад гэхэд л ямар ч том зам байгаад түгжрэхээр
санагдах аж.  Үүнээс яаж гарах арга байна
вэ. Ямар ч байсан сургууль болгон өөрийн гэсэн автобус, чиглэлийн жижиг оврын микро
автобустай болж хүүхдээ зөөх хэрэгтэй баймаар. Мөн сургууль бүр гаднаа зохицуулагч
гаргаж хүүхэд хүргэж байгаа машин тэргийг зохицуулдаг болох хэрэгтэй байна. Америкийн
дунд сургуулиуд өглөө эрт заавал захирал болон түүнтэй адилтгах түвшний албан тушаалтан
өөрийн биеэр зохицуулж байгаа харагддаг. Захирал нь гаднаа зохицуулагчийн мод бариад
зогсож байхад эцэг эхүүд үгнээс нь гардаггүй юм байна лээ. Ийм маягаар зохицуулалт
хийж байвал замын түгжрэлийн ихэнх хувь нь гайгүй болно гэж харагдах юм.

 

Ж.САНДАГДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *