Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлагын төв нээгдлээ

Эрүүл мэндийн яамны дэргэд Шуурхай удирдлагын төв байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах, шийдвэр гаргагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй аж.

ЭМЯ-ны шуурхай удирдлагын төв нь аудио, видео, илтгэх зэрэг интерактив мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүс, 21 аймаг, харьяа байгууллагууд, ДЭМБ, АНУ-ын Өвчин Судлалын Төв болон бусад хамтрагч талуудтай холбогдох боломжтой аж. Мөн кабелийн телевиз, цахилгааны нөөц эх үүсвэр, агааржуулалт, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, утасгүй интернет сүлжээнд холбогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *