Ромын хамба ламтан Францис Албани улсад айлчилж, иргэдтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамба ламтанг нийслэл Тирана хотод ирэх үед 50 мянга гаруй хүн цуглаж, бурханы дуулал дуулцгаажээ. Мөн 2500 гаруй цагдаа хамгаалтад гарчээ. Тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь лалын шашинтай бөгөөд энэхүү айлчлалыг эсэргүүцэж, түүдэг гал асаасан байна. Тирана хотод 40 гаруй католик сүм үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэдний 11 сүмийн хамба нь Ромоос хүрэлцэн ирсэн байдаг аж. Албани улсад 1967 оноос хойш Ромын ямар ч хамбатан шашины айлчлал хийгээгүй билээ.
Францис энэхүү айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Бужар Нишанитай уулзахаар болжээ. Өнгөрсөн онд Францис Ромын хамба ламтанаар сонгогдсоны дараа Ерөнхийлөгч Нишани эх орондоо айлчлахыг хүсч байсан юм. Францис айлчлалынхаа үеэр “Шашин бол бидний дайсан биш” хэмээх илтгэл тавьж, айлчлалыг нь эсэргүүцсэн хүмүүсийг эвтэй байхыг уриалжээ.