Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хашаанд залуучууд газ үнэрлэж байжээ

“Цэцэрлэгийн хашаанд хэсэг залуучууд ахуйн газ үнэрлэн мансуурч орилоод байна” гэсэн мэдээлэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Тус хэлтсийн алба хаагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсныг таслан зогсоож шалгаж байна.

Энэ тухай бид олон удаа сонин хэвлэлээс уншиж, телевиз радиогоос үзэж, сонсож байсан ч онцолж, анзаарч үр хүүхдүүддээ хэлж ойлгуулж анхааруулсан нь хэд билээ. Миний хүүхэд яалаа гэж ийм юм хийхэв дээ гэж бодож явтал, хүүхэд нь газ үнэртэж цагдаад дуудагдан шалгагдаад ирэхээр нь сая ухаарсан эцэг эхчүүд олон байна.

Муу ёр гэж мухар сүсэглээд орхих биш нийгэмд бас нэгэн түгшүүр болоод байгаа энэ асуудалд сэрэмжтэй хандаж, хор уршгийг нь хүүхэд залуусдаа ойлгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *