Сирийн баруун-хойд
нутагт оршин Идлиб мужид НҮБ-ын дэмжлэгтэйгээр улаан бурханы эсрэг
вакцинжуулалт хийжээ. Гэтэл чанарын шаардлага хангаагүй вакцин хийсний улмаас
100 хүүхэд нас барсан тухай НҮБ-ын Сири дэх төлөөлөгч мэдэгдлээ. Уг вакциныг
Туркт үйлдвэрлэсэн байсан бөгөөд энэ бүхний хариуцлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан орлогч Валери Амос
хариуцах ёстой гэжээ.
Categories