Испани
улсын Гренада хотноо болж байгаа Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнээс өчигдөр манай тамирчид тэргүүн байр эзэллээ. Тэд 25 метрийн стандарт
гар бууны дасгалд аваргалсан байна. Уг дасгалд нийт есөн баг буудсанаас спортын
мастер Г.Буянбаатар, спортын мастер О.Төгөлдөр, спортын мастер Ш.Буянзаяа нарын
бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1660 оноогоор түрүүлж, Дэлхийн аваргын алтан
медалийг хүртлээ. Тэмцээний хоёрдугаар байранд Швейцарийн баг 1651 оноогоор
орсон бол БНХАУ-ын баг 1650 оноогоор гуравдугаар байрт шалгарчээ.