Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний салбарт их бүтээн байгуулалт өрнөж байна

Монгол улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай”  118 дугаар тогтоолоор
Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хороололд
 баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээг
2013-2014 онд барихаар төлөвлөн, энэхүү бүтээн байгуулалтын ажилд
шаардагдах 415.989 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт
цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан үе
шаттай санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Эдийн Засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан
“Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны
хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг
үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 92 дугаар тушаалаар
Төслийн удирдах хороог, Эрчим хүчний сайдын 2013 оны 62 дугаар тушаалаар
“Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийг тус тус байгуулан дээрх тогтоолын
хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 18 ажлыг “Дэд бүтэц-Эрчим хүч”
төсөл хэрэгжүүлэх нэгж зохион байгуулж, техник хяналт тавин ажиллаж
байна.

Эдгээр 18 ажлаас 92,345 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ажил
2013 онд эхэлж, 90,632 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 ажил 2014
онд эхэлсэн ба 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажилд 70.144 тэрбум
төгрөг, 2014 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 ажилд 26.170 тэрбум төгрөг, нийт
96.314 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажлаас 7 ажил бүрэн хийгдэж дууссан ба 3
ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 75 хувийн гүйцэтгэлтэй, 2014 онд
хэрэгжүүлж эхэлсэн 8 ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 30 хувийн
гүйцэтгэлтэй, нийт 18 ажлын хувьд 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тухайлбал, “Ирээдүй цогцолбор” хорооллын 10 кВ-н цахилгааны 2200 м
кабель шугам, 6 ш дэд өртөөний зураг төсөл, барилга угсралтын ажилд
техникийн болон улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөв.
“ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200
мм-ийн 2,5 км дулааны шугамын барилга угсралтын ажил, “Шинэ Яармаг”
хорооллын цахилгааны 110/35/10 кВ дэд станцын барилга угсралтын ажил,
“ДЦС-3” ТӨХК-ийн “Зуух №9”-ийг сэргээн засварлах барилга угсралтын ажил,
“БҮК-2”-с /ДЦС-4 ТӨХК/ “ТК 844” хүртэл 2Ф400, 2Ф800 мм-ийн 2000 метр
дулааны шугамын өргөтгөлийн  барилга угсралтын ажил, Баянголын аманд
“Гандирс” хорооллоос “Бортолгой” хүртэл 5383 м дулааны гол шугамын
барилга угсралтын ажил, Баянголын аманд “Гандирс” хорооллоос “Бортолгой”
хүртэл дулааны гол шугамын өргөх насос станцын зураг төсөл, барилга
угсралтын ажил гэсэн нэр бүхий 6 ажлын барилга угсралтын ажил дуусаж
техникийн комисс ажиллуулахад бэлэн болсноос “ДЦС-4” ТӨХК-ийн
коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200 мм-ийн 2,5 км дулааны
шугамын барилга угсралтын ажилд техникийн комисс амжилттай ажиллуулаад
байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжиж
эхэлсэнтэй холбогдуулан зарим хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд
өөрчлөлт орж, өмчийн харилцааны болон техникийн хувьд шийдвэрлэхэд
хүндрэлтэй асуудлууд бүтээн байгуулалтын ажил бүрд их бага хэмжээгээр
тулгарч байна.

Энэ бүгдэд  “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж бий болсон
хүндрэлтэй асуудал бүрд шуурхай ажиллаж ЭХЯ, БХБЯ, НЕТГ, НӨХГ, НХОГ,
“УБДС” ХК, “УБЦТС” ХК, “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК зэрэг
байгууллагууд хамтран техникийн оновчтой шийдлүүдийг гаргуулж, зохион
байгуулан ажиллаж байна.

Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж нь
бүтээн байгуулалтын ажлуудыг графикийн дагуу амжилттай хэрэгжүүлж байгаа
бөгөөд 2014 оны санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоод явбал тогтоолын
хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж
дуусгах бүрэн боломжтой байна. 

 

 “ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа хүртэл Ф1200 мм-ийн 2.5 км дулааны шугамын барилга угсралтын ажил

“Шинэ Яармаг” хорооллын цахилгааны 110/35/10 кВ дэд станцын барилга угсралтын ажил

Ф1200 мм-ийн дулааны ил шугамын дулаалга хийгдсэн байдал.

Компенсацилах реактор суурилуулах ажил хийгдэж байгаа байдал

“ДЦС-3” ТӨХК-ийн “Зуух №9”-ийг сэргээн засварлах барилга угсралтын ажил

110/35/10 кВ-ын 2х40 МВА “14-р хороолол” дэд

станцын зураг төсөл, барилга угсралтын ажил

Description: IEP-SHAREshared_Nomunpicture2013ZUUH920140619IMG_8627.JPG

Зуухны сүүлийн хэсгийн дулаалгыг хийж байгаа байдал

35 кВ талын гүйдэл ба хүчдэлийн трансформатор, хуурай салгуурын суурилуулалт

“БҮК-2”-с /ДЦС-4 ТӨХК/ “ТК 844” хүртэл 2Ф400, 2Ф800 мм-ийн 2000 метр дулааны шугамын өргөтгөлийн  барилга угсралтын ажил

Баянголын аманд “Гандирс” хорооллоос “Бортолгой” хүртэл дулааны гол
шугамын өргөх насос станцын зураг төсөл, барилга угсралтын ажил

5-р цэгээс 54-р цэгийн хооронд 2ш П хэлбэрийн комленсаторын хөл бэлдэж, үл хөдлөх тулгуурыг бэхэлж байгаа байдал

Өргөх насос станцын дотор дулааны шугамын угсралтыг хийж насосыг суурилуулсан байдал.

 

“Ирээдүй цогцолбор” хорооллын дулааны 4100 м гол шугам, 6 ш дулааны дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил

“Солонго” хорооллын гадна дулааны шугам өргөтгөх, 43,53 ГКал/цагийн
ачаалалтай дулааны шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

Ус дулаан дамжуулах төвийн барилгын суурийг цутгаж  байгаа байдал.

Дулааны шугамын эргэлтийн өнцгийг бэлтгэж, цутгасан байдал

Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай
компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын барилга угсралтын
ажил,110 кВ-ын АС-240/39 дамжуулагч утастай, 2х2 км шилэн кабель бүхий
аянгын тростой ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил

ДЦС-4 өөс У-18 хүртэл 4,2 км /Москва хорооллын урд тал хүртэл/ ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил

10 ба 35 кВ-ын хуваарилах байгууламж ба удирдлагын байрны барилгын суурийн арматурчлалтын ажил хийгдэж байгаа байдал.

70-р цэгийнулааны худгийн ханыг цутгаж байгаа байдал.

Амгалан Дулааны Станцаас дулаан түгээх цэг хүртэлх 2ф700 мм-ийн 4 км дулааны шугамын барилга угсралтын ажил

63-68-р цэгийн хооронд ган хоолойг лоткинд байрлуулж, гагнахад бэлтгэж байгаа байдал.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн доторх 17-30-р цэг хүртэлх дулааны шугамын трассын ухлага хийж байгаа байдал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *