Categories
мэдээ спорт

Хилчдийн баярт С.Мөнхбат аварга түрүүллээ


Хилчдийн баярт зориулсан үндэсний
бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.  Энэ барилдаанд
улсын аварга С.Мөнхбат, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд,
улсын харцага Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, улсын начин Р.Пүрэвдагва, Ч.Сумъяа,
Б.Бадамсүрэн нарын улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

    Үүнээс улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Төв аймгийн
Баянхангай сумын харьяат ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх
улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат
ЗХ-ний Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Херо холдинг компаний бөх улсын
өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат ХХЕГ-ын
Хилчин спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг
нар шалгарлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *