Гадаад
хэргийн яамны Консулын газрын мэргэжилтэн Н.Өнөрмөнхийн хэлснээр Л.Байгальмааг Ялтан
солилцох гэрээний дагуу 2015 онд эх оронд нь авчрахаар болсон байна. Хятад улс таван
жилийн өмнө Л.Байгальмаад хар тамхины хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч хөнгөрүүлж,
25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнийг эх оронд нь шилжүүлэн авчирч, ялыг нь Монголд
эдлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байсан билээ. Хятад улсад хар тамхины хэргээр ял
эдэлж байгаа хүнийг шилжүүлэх тухай хуулийн заалт байдаггүй ч манай улсын хууль
хяналтынхан Л.Байгалмааг бусдын золиос болсон гэж үзэж байгаа аж.
Тэрээр
нэг бус удаа хар тамхи, мансууруулах бодис хил дамнуулан тээвэрлэдэг байсан бөгөөд
Малайзаас Хятад руу 204 грамм героин тээвэрлэж хил давах үед нь Хятадын гаалийнхан
баривчилснаар ийнхүү ял эдэлж байгаа. Хэдийгээр түүнд ял оноосон ч БНХАУ-ын шүүх
уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж, түүний явсан маршрутыг тодорхой болгосон байдаг.
Тэрээр Энэтхэг, Балба, Бангладеш, Зүүн Өмнөд Ази, Колумб улс дамжин хар тамхи зөөвөрлөснийг
тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Л.Байгальмаа Бээжингийн эмэгтэйчүүдийн хориход таван
жилийн ялыг биечлэн эдлээд байгаа аж.
Мэдээ.мн