-Хэн их ярьж, илүү үгүйсгэхээр биш, тогтвортой хөгжлийн бодлогоор л уралдах ёстой-
Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлыг хөндөж, УИХ–ын гишүүн Сү.Батболдтой ярилцлаа.
–Эдийн засаг ихээхэн хүндэрч, нэлээд амаргүй нөхцөл үүссэн нь иргэн бүхэнд мэдрэгдэж байна. Таныг Засгийн газар тэргүүлж байх үед эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч байсан. Гэтэл 10 гаруй хувиар унаж, дөнгөж 5.3 хувь болжээ. 17.8 хувийн өсөлт үнэхээр бодит өсөлт байсан уу, эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?
-2008-2012 онд манай нам ан-тай хамтарч засаг барьж байсныг та санаж байгаа байх. тэр үеийн эдийн засгийн өсөлт бидний хамтын л бүтээл. төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны оролцоогүйгээр, хэн нэгнээс огт хамааралгүйгээр урсгалаараа эдийн засаг өсөөд явчихна гэж байхгүй л дээ. эдийн засгийн 17.8 хувийн өсөлт бол бодитой л тоо байсан. Хэдэн хүн хэл амаа нийлүүлээд хэлчихсэн тоо биш, олон улсын мэргэжлийн байгууллагууд баталгаажуулсан, тухайн үедээ “гайхалтай өсөлт” гэж дэлхий нийтэд шагшигдаж байсан амжилт шүү дээ.
тэр дөрвөн жил бас л амаргүй жилүүд байсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойроогүй. Хямралыг ямар арга замаар давж гарах, эрсдэлийг багасгаж, өсөлтийг хэрхэн хангах вэ гэсэн том зорилт, асуултууд тулгарч байлаа. Бид одооных шиг ямар нэг байдлаар хэн нэгнээс алдаа хайх гэж оролдоогүй. Харин яах ёстой вэ гэдэг дээр тогтож эргэцүүлж, бодлогоо хэрэгжүүлж байлаа. эдийн засгийг эрүүлжүүлэх үндсэн арга зам бол гадна дотнын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, манайхыг чиглэсэн урсгалыг идэвхжүүлэх явдал мөн гэсэн зарчимд манай Засгийн газар бодлогоо чиглүүлсэн. Үүнтэй холбогдуулж томоохон хөтөлбөр, шийдвэрүүдийг гаргах ёстой гэж үзсэн. тухайн үед Ма н үнэмлэхүй олон суудалтай байсан ч хамтарсан засгийн газрыг байгуулж, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, хамтдаа томоохон шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж чадсан гэж боддог.
–Тэдгээр шийдвэрүүдээсээ заримыг нэрлэж болох уу?
-”оюутолгой” төслийг эхлүүлэх бүх шийдвэр, тавантолгойн асуудал, зам, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гэх мэтчилэн бүх салбарыг хамарсан. түүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт бол зөвхөн статистик үзүүлэлт биш, үр шим нь иргэд, хувь хүн, айл өрхөд хүртэх ёстой гэдэг зарчмаар хүний хөгжлийн бодлогыг хамтад нь дэвшүүлж тавьсан. Үр дүнд нь эдийн засгийн сэргэлт, идэвхжил эрс нэмэгдсэн. энэ бүхэнд гадаад зах зээлийн нааштай байдлууд, тухайлбал манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бас эергээр нөлөөлсөн л дөө.
Манай засгийн газрын үед гаднын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. эдийн засгийн өсөлт 2012 онд 17.8 хувьд хүрснээр эдийн засгийн хурдтай хөгжлийн суурийг тавьж чадсан гэж боддог. гэхдээ хөгжлийн суурийг тавьчихлаа гэж бид өөрсдийгөө тунхаглаагүй. Дэлхийн банк, оувс, эдийн засгийн форумаас “Хэрвээ та бүхэн энэ бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх юм бол танай улсын эдийн засаг ирэх 10-20 жилд 15 хувиас доош буухгүй” гэсэн дүгнэлтийг өгч байсан юм.
–Эдийн засгийн хөгжлийн суурийг зөв тавьсан юм бол ингэтлээ амархан нурчихгүй баймаар. Яагаад уруудалт нүүрлэчихэв. Гаднын хөрөнгө оруулагчид яагаад биднээс үргэчихэв ээ?
-Монгол төрийн, засгийн газрын бодлого тогтвортой, ойлгомжтой, залгамж чанартай байх нь маш чухал. Шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх засгийн газрынхаа зөв зүйтэй ажлуудыг баяжуулан үргэлжлүүлж, бурууг нь засаж, түүнийгээ нийгэм, олон нийтэд ил тод зарладаг байх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагчид итгэл үнэмшилтэйгээр ажлаа явуулна.
гэтэл хамтарч хэрэгжүүлсэн ажлаа, өмнөх засгийн газрынхаа зөв чигт явж байсан бодлогыг өөрчлөх нь, залгамж чанараа алдагдуулах нь хэр оновчтой байсан юм бол. Ингэсний харгайгаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд хүлээлт, болгоомжлол үүсэж, удалгүй ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Хямарсан үед яах ёстой вэ гэдэгт үе үеийн засгийн газрууд гол анхаарлаа хандуулсаар ирсэн. тухайлбал, манай засгийн газрын үед шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны, урт хугацааны хөтөлбөрүүдийг гаргаж байв. урт хугацааны буюу 20 жилийн хөтөлбөр нь холдоод, төсөөлөл болчих гээд байсан тул засгийн газраас “Шинэ Бүтээн Байгуулалт” хөтөлбөрийг уИХ-д оруулж батлуулсан нь илүү оновчтой болсон гэж боддог. авто болон төмөр зам, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, нийгэм гээд бүх салбаруудыг хамарч, эдийн засгийн нөхцөл, өгөгдөхүүн дээр тулгуурласан, ямар ч засгийн газар гарсан бай хамаагүй, улам боловсронгуй болгоод явчих боломжтой энэ хөтөлбөрийг бид анх гаргасан юм. Даруу биш санагдаж болно, уучлаарай, гэхдээ энэ хөтөлбөр нь салбарын мэргэжилтнүүдийн үнэхээр ихээхэн хүчин чармайлтын дор боссон, дэлхийн жишгийн тооцоо судалгаа, дүгнэлт үнэлэмжид суурилсан чухал баримт бичиг байсан юм шүү. энэ хөтөлбөр, хийсэн ажил маань сүүлийн хоёр жилд үгүйсгэлийн бай болов. Үүнээс улс орны хөгжил удааширч, ард иргэд маань хохирно.
Дэвшүүлсэн зорилт, эхлүүлсэн ажлууд маань их бага хэмжээгээр үргэлжлээд явж байгаа хэдий ч байсныг байгаагүй, хийснийг хийгээгүй, бүтээснийг нураасан мэтээр сурталдаж, 2012-2014 онд л хийж байгаа гэж зарлаад явах нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн итгэлийг бууруулахаас өөр юунд ч хүргэхгүй. тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт саарах нь гарцаагүй.
–Гарц нь тэгээд юу вэ?
-Миний бодлоор гарц, түлхүүр байгаа. тэр бол тогтвортой хөгжлийн бодлого. уИХ дахь Ман-ын бүлэг хөгжлийн бодлогын стратегитай болох саналыг уИХ-д оруулсан. Бодлого тогтвортой байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэдэг механизмтай болох ёстой. урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтууд хэрхэн хэрэгжив, дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувиар өсөв, нэг хүнд ногдох орлого яаж өсөв, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд нь хэрхэв гэдэг тодорхой үзүүлэлтээр дүгнэдэг систем рүү орох ёстой юм. Хэн илүү ярьж, хэн илүү үгүйсгэж байгаагаар биш, бодит үзүүлэлтээр дүгнэдэг, тэндээсээ хөгжлийн бодлогоо тодорхойлдог зарчим руу явах ёстой гэж бид үзэж байгаа юм.
Дэлхийн банк, оувс, олон улсад ч гэсэн тогтсон, сонгодог хэдэн үзүүлэлтүүд байдаг. Ийм тодорхой үзүүлэлтээр дүгнээд явах юм бол эдийн засгийг улстөржүүлдэг байдлаас холдож, өөрийнхөө сонгодог зорилтуудаар ялгардаг зам руу орох бололцоотой. эрх авсан нам болгон шинээр бодлого гаргаж ирж, уралдуулаад байвал хол явахгүй.
аливаа хөгжлийн бодлого сонгуульд, намд зориулагдах ёсгүй. Ялсан улс төрийн хүчний дур зоргоор өөрчлөгддөг зүйл биш, уламжлагдан залгамжлагддаг байх ёстой. Монгол төрийн бодлого, намын бодлого хоёр бол огт өөр зүйл. Монгол төрийн бодлогод хэнбугай ч байсан захирагдах л учиртай. Манай нам сайхан, бид сайн, бусад нь муухай гэж харуулах зорилгоор төрийн бодлогыг засамжилж таарахгүй.
–Гадны хөрөнгө оруулагчдын хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь Монголын улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал юм байна гэдгийг хэн ч ойлгодог боллоо. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх, монголчууд бид өөрсдөө гадаад зах зээлд сайн тоглогч байх асуудалд төрийн залгамж чанар алдагдсан уу. Таны яриад байгаа хөгжлийн бодлогыг цааш хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-Өнгөрсөн хоёр жил засгийн газрын хувьд их сургамжтай он жилүүд болсон байх аа гэж би хувьдаа боддог. гаднын хөрөнгө оруулалт эрс буурсан, өсөлтийн хурд саарсан нөхцөлд зээлийн эх үүсвэрүүд, төрөөс дэмжих дэмжлэг, хөтөлбөрүүд гэх мэтээр санхүүгийн цар хүрээ нь эрс нэмэгдсэн тул эдийн засгийн хувьд урагшлах боломжууд байгаа юм. Харамсалтай нь өмнөх газрын үед суурийг нь тавьж чадсан эдийн засгийн өсөлт, хурдцыг хадгалж чадсангүй.
Манай засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт 4.0 их наяд орчим төгрөг байсан бол Шинэчлэлийн засгийн газрын үед 7.5 их наядын төсвийн зардалтай болов. Дээр нь 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэртэй “Чингис” болон “самурай” бонд, Монголбанкны 4.0 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 1.0 их наяд төгрөгийн засгийн газрын Үнэт цаас, манай засгийн газраас Хөгжлийн банкинд үлдээсэн 580 сая ам.доллар гээд мөнгөний асар их боломж байна. Би нэг тоо харж байсан. Манай Засгийн газраас 5.4 дахин их мөнгөний эх үүсвэртэй, өмнөх засгийн газруудаас хэдэн арав дахин илүү хөрөнгө чинээтэй засгийн газар ажиллаж байна. гэтэл эдийн засгийн өсөлт нь тэр хэмжээнд нэмэгдэж чадаагүйгээр үл барам бүр саарч, удааширч байгаа нь гарцаагүй бодлогын алдаанаас л болсон. сургамж авсан болов уу гээд байгаагийн учир энэ.
–Танай Засгийн газрыг халамжийг хавтгайруулж, дэндүү их өр тавьснаас болж эдийн засгийн өсөлт саарсан гэж байнга ярьдагт ямар хариулт өгөх вэ?
-Би үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй байна. эдийн засаг чинь тийм их өсөлттэй байгаа юм бол яагаад айл өрх, хувь хүн буюу Дулмаа, Доржид наалдахгүй байна вэ гэж биднийг засаг барьж байх үед их шүүмжилдэг байлаа. Бид эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, бизнес, үйлдвэрлэлийн аль аль нь мэдрэх ёстой гэж бодлогоо тодорхойлж байсан. уул уурхайгаас олсон орлогын тодорхой хэсгийг ард түмэнд хүртээх зорилгоор “Хүний хөгжил сан” байгуулж байв. Хоёр нам “эх орны хишиг”, “эрдэнийн хувь” гэсэн бодлогуудыг гаргаж, хамтарсан засгийн газрын үед хэрэгжүүлсэн шүү дээ.
Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлж, эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр Монголын иргэн бүрт 21 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас хүртээсэн. Үүнийг их шүүмжилдэг. энэхүү ажлыг бид эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ нааж өгөх, өрх бүрт хүртээх зорилгоор Хүний хөгжлийг дэмжих бодлого, сангийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа дундаж болон дундаас доош орлоготой иргэдэд гэр бүлийн бодит орлого болж очсон гэж боддог. Үүнийг үргэлжлүүлэх ёстой юм. гэхдээ хавтгайруулсан хэлбэрээр биш, нийгмийн зорилтот хэсэг рүү, мөнгөн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа ахмадууд, хүүхдүүд, орлого багатай иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт тодорхой бүлэгт олгох нь зөв.
–Халамжийн бодлогод таны тэргүүлсэн Засгийн газар хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн уул уурхайн салбарын орлогоос хуулийн дагуу эх үүсвэр бүрдүүлсэн. тэр эх үүсвэр нь засгийн газрын бонд ч юмуу, зээл биш байсан. “эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгаас, тавантолгойн орд газрын нүүрсийг урьдчилан борлуулсан орлогоос ард иргэддээ хүртээж байв. нийт 300 сая ам.долларын 250 сая ам.долларыг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан Монголын 2.8 сая хүнд хүртээсэн.
Гэхдээ энэ бодлогоос авч үлдсэн сургамжаа би хэлье. Ийм хөтөлбөрийг зорилтот хэсэг рүү, шаардлагатай нийгмийн давхарга руу л чиглүүлэх ёстой юм. Шинэчлэлийн засгийн газрын түнтгэр хэтэвчний дэргэд нүүрсний урьдчилгаа гэх 300 сая ам.доллар бол эдийн засгийг унагаж, уруудуулчих хэмжээний мөнгө биш. нөгөө талаар өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлээд, алдаа мадаг байсан бол засаж залруулаад, нүүрсний ачилтаа хэвийн явуулчихсан бол энэ өрийг богино хугацаанд барагдуулчих боломжтой байлаа. гэтэл ачилтаа зогсоож, харьцангуй гайгүй үнэтэй байхад нь өрөө төлөх боломжийг алдаж байсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн шүү дээ. Ерөөсөө өмнөх засгийн газрын зөв ажлыг үргэлжлүүлэх асуудлаар шинэчлэлийн газар алдаа гаргасан гэж бид үздэг.
–Таны ярианаас шинэчлэлийн Засгийн газар 7.8 их наяд төгрөгийн төсөвтэй, дээр нь бараг л энэ хэмжээний бондын мөнгөтэй, нийтдээ 14 орчим их наяд төгрөгийн хэрэглээтэй байгаа юм байна. Тэгсэн хэрнээ эдийн засаг яагаад ингэж суларч, ам.долларын ханш чангараад байна вэ. Иргэн миний халаасанд байгаа 1000 төгрөг яагаад 700 болтлоо үнэгүйдчихэв ээ. Энэ нөхцөл байдлыг яаж эрүүлжүүлэх вэ?
-зах зээлийн эдийн засгийн хууль, жам ёсыг горимоор нь явуулах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. төр бизнест хөндлөнгөөс илүү ихээр оролцож, зах зээлийн бус аргаар зохицуулалт хийхийг оролдохдоо их мөнгийг хүчээр нийлүүлсэн нь сөрөг үр дагавартай байсан. зах зээл дээр эрүүлээр, ном журмаараа явж байсан урсгалыг хөрөнгө оруулалт багасаад ирэнгүүт хүчээр балансжуулж, үнэ тогтоох, зохицуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн ч цаад талдаа баланс нь алдагдсан.
Өнгөрсөн хоёр жил зах зээлийн эдийн засгийн харилцаанд төр засгаас хэтэрсэн зохицуулалт, хэтэрсэн оролцоогоор хандсан нь алдаанд хүргэж байна гэж бодож байна.
Гаднаас орж ирж буй валютын урсгал 2011 онтой харьцуулахад 60 хувиар багассан байна. Эрх баригчид энэ валютын урсгалын дийлэнх нь Оюутолгойн мөнгө байсан гэж хэлдэг. Статистикаас харвал 2011 онд орж ирсэн валютын урсгал дотор Оюутолгойн эзлэх хэмжээ 20 хувь л байж. Гэтэл 2013 онд Оюутолгойтой холбоотой орж ирсэн урсгал 60 хувьд нь нөлөөлж байх жишээний. Тэгэхээр энд хөрөнгө оруулалт эрс буурснаас үүдсэн бэрхшээл үүсч байгаа нь илэрхий байна.
–Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Сүүлийн 20 жилд бий болгосонтой тэнцүү хэмжээний эрчим хүчний сүлжээг хоёр жилийн дотор хийлээ гэж мэдэгдсэн. Энэ ажлыг танай Засгийн газар хийх боломж байгаагүй юм уу.
-Аливаа асуудал хөгжлийн үе шатаараа л явдаг. Хүний хөгжил ч ялгаагүй. Цэцэрлэгт ороод, дараа нь дунд сургуульд суралцаж, цаашид дээд боловсрол эзэмшдэг шүү дээ. Эрчим хүчний салбарын хөгжил үүнтэй адил дэвшин хөгжиж яваа. Бид энэ салбарыг хөгжүүлэх эхний алхам болгож тухайн үед Монголын 21 аймаг, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, дэд бүтцийг барьж байгуулах зорилт тавьж байв. Монголын өрх бүрт эрчим хүч хүргэж, малчин айл өрхийг гэрэлтэй болгох зорилго бүхий “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж байсан. Харин эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох дараагийн шатны ажил нь өнгөрсөн хоёр жил илүүтэй явж ирлээ. Гэхдээ зарим ажлууд тухайлбал, ТЭЦ-IV-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Салхитын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулагдах асуудлууд нь манай Засгийн газрын үед суурь нь тавигдаж, өнгөрсөн хоёр жил ашиглалтад оржээ.
–Хоёрхон жилийн хугацаанд 2300 км авто зам тавьсан байна шүү дээ. Үүнийг та бас л өөрийнхөө Засгийн үед эхлүүлсэн ажлын суурь гэж хэлэх үү?
-Тийм шүү дээ. Аймаг орон нутгийг холбох замын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаас эхлээд замыг бүрэн ашиглалтад оруулах хүртэл наад зах нь хоёр жил болно. Тэгэхээр өнгөрсөн хоёр жил ашиглалтад орсон замын ажлын эхлэл нь 2011, 2012 онд тавигдсан байж л таарах гээд байгаа биз. 2012 онд манай Засгийн газар хөдөө орон нутгийн 14 чиглэлээр зам барих ажлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн онд 900 км замыг хүлээж авна хэмээн төлөвлөж байсан. Гэтэл сонгууль энэ тэртэй холбоотойгоор 2012 ондоо амжаагүй, 2013 он руу шилжсэн. Эдгээр зам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дуусаж, ашиглалтад орсон байх жишээтэй.
–Орон сууцны асуудал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 08 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Иргэдээ орон сууцжуулах ийм хөтөлбөрийг танай Засгийн газрын үед дэмжсэн бол олон хүн байртай болох байсан биш үү?
-Иргэдээ орон сууцжуулах бодлого үе үеийн Засгийн газрын эн тэргүүний зорилт байсаар ирсэн. Бүр социализмын үеэс одоог хүртэл. Одоогийн МАН-ын дарга М.Энхболдын Засгийн газрын үед 40.000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт тавьж байсан. Тухайн дөрвөн жилийн дотор 43.000 орчим орон сууц ашиглалтад орсон байна лээ. Энэ тоог би зориуд харсан л даа. 2010 онд баталсан Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрөөр 100 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьж, манай Засгийн газар бага орлоготой иргэддээ орон сууцыг боломжит өртгөөр олгох бодлого барьж байв. Үүний тулд 06 хувийн хүүтэй зээл олгож эхэлснийг та санаж байгаа байх. Тухайн үеийн хамтарсан Засгийн газрын шийдвэр шүү дээ. Одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Зургаан хувийн хүүтэй зээл боломжтой юм байна” гэж хэлж байсан. Дараагийн Засгийн газар 06 хувийн зээлийг 08 болгосон. Иргэдээ орон сууцаар хангах хөтөлбөрийг биднийхтэй адил энэ Засгийн газар ч хэрэгжүүлээд л явж байна.
–Манай улсын эдийн засгийн нэг гол салбар бол хөдөө аж ахуй. Газар тариалан түүний салшгүй хэсэг. Энэ жилээс эхлэн манай улс анх удаа улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө хангадаг боллоо гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан байна лээ?
-Монгол бол байгалийн асар их баялагтай орон. Бид азтай ард түмэн. Мах, гурил, хүнсний ногоо гээд хоол хүнсээ хэнээс ч авахгүй байх бүрэн боломжтой нь бас нэг давуу тал. Үүнд төр засгийн бодлого, дэмжлэг л хэрэгтэй байдаг. 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр “Атрын III аян”-ыг эхлүүлэх санаачилга гаргаж байсан. Энэ аянаар газар тариаланг дэмжих бодлого дэвшүүлж хөрөнгө санхүү, татвар, техник технологийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр 2010, 2011 онуудад манай улс өндөр ургац авч төмс, гурилаар өөрсдийгөө бүрэн хангах хэмжээнд хүрсэн. “Атрын III аян”-ы амжилт, ололт өнөөдөр ч үргэлжилж, ахиж дэвшсээр байна. Хоёрхон жилийн дотор энэ Засгийн газар л хийчихсэн ажил биш шүү дээ. Мал аж ахуйн салбарт ч өсөлт, дэвшил гарсаар байна. Бидний үед “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гээд олон баримт бичгүүд баталж, томоохон зорилтыг хэрэгжүүлж ажилласны үр дүн гарч байна гэж хардаг.
–Хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манайд айлчиллаа. МАН–ын лидер улстөрчийн хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ. Хоёр хөрштэйгөө хийх худалдаа, эдийн засгийн эргэлт эрс сайжрах нь гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын маань гадаад бодлогын хувьд гарцаагүй тэргүүлэх ач холбогдолтой түнш бол манай хоёр хөрш. Бид хоёр хөрштэйгөө бүх талын харилцаа, тэр дундаа дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх нь маш чухал. Түүний зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ тогтоосон эдийн засаг, түншлэл, хамтын ажиллагаагаа орхигдуулахгүй хөгжүүлж явах ёстой. Монгол Улсын гадаад бодлого дээр манай нам нэгдмэл байр суурьтай байгаа. Нам ч гэлтгүй, бүх монголчууд нэг байр суурьтай байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Дотроо бид үзэл бодол зөрж болно. Улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудлаар хувь хүмүүсийн ойлголт, улс төрийн намуудын сөргөлдөөн байж болох юм. Харин гадаад бодлогын асуудлаар бол улс орны нийтлэг эрх ашиг хөндөгддөг учраас бид нэгдмэл байх ёстой. Манай нам эрх барьж байхдаа ч, сөрөг хүчин байхдаа ч хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар бие биеэ дэмжиж ажиллах ёстой гэж хандсаар ирсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгох талаар өмнө нь ярьж байсан ажлуудыг бодит ажил хэрэг болгоосой гэдэг саналаа бид нээлттэйгээр илэрхийлж байсан.
ОХУ-тай худалдааг либералчлах, экспортын бараа бүтээгдэхүүнд харьцангуй хөнгөлөлттэй тариф ногдуулах талаар миний Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ОХУ-д тавьж байсан саналуудыг үргэлжлүүлэн, тодорхой ахиц гарсанд таатай байна. Өмнөд хөрш болон хойд хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийж, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ахиц гаргах тодорхой тохиролцоонд хүрч чадсан нь чухал алхам. Монгол улсын Ерөнхийлөгч хоёр хөршийн тэргүүнүүдтэй Душанбед 3 талын уулзалтыг амжилттай хийж эдийн засгийн хамтын ажиллагаа, транзит тээвэр, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол улс илүү идэвхтэй оролцох боломж бий болж байгаа нь чухал ач холбогдолтой боллоо гэж бодож байна. Зарчмын ийм асуудлуудаар нийтлэг эрх ашгаа эн тэргүүнд тавьж, дэмжин ажиллах болно. Сөрөг хүчин гэхээр сөрөөд байдаг юм биш, зөв бодлогыг дэмжих нь зүй. Харин буруу зүйл дээр бол сөрөг хүчний зүгээс ч, улс орны эрх ашгийн үүднээс ч шүүмжлэлтэй хандана гэдгээ манай нам болон УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа илэрхийлж байгаа. Яг ийм байр сууринаас ухаанаа уралдуулах хэрэгтэй. Харин улс төрийн асуудал нь сонгуулиар шүүгдээд явах ёстой юм.
З.ОЮУНБИЛЭГ