Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт шинээр авах гэж байгаа бол Чингисийн талбайг зориорой

Хууль зүйн яам
болон яамны харъяа агентлагууд өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Чингисийн
талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж  байна.
Өдөрлөгийн үеэр агентлагууд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, санал хүсэлт
хүлээж авахаас гадна зарим
төрлийн үйлчилгээг шууд үзүүлж байгаа
аж. Улсын бүртгэлийн ерөнхий
газраас хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон
гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад паспортын хугацаа сунгах,
гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж
үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга, хүсэлтийг хүлээн
авч, буцаан олгох зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлэх юм байна. Үүнээс гадна эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны
гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж гэрчилгээ
олгохоос гадна ТҮЦ машинаар дамжуулан  оршин суугаа хаягийн лавлагаа,
цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх  болон бусад
лавлагаа зэргийг шууд авах боломж
Чингисийн талбай дээр байна.

 Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын
хувьд иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх
тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгч,
хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр
барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны
мэдээллүүдийг тус тус өгч үйлчилж байгаа юм байна.  Өмнө дурдсан үйлчилгээг авахын тулд иргэд
тухайн үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэд хангасан
байх шаардлагатай гэж албаныхан хэлж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *