Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ажиглагчийн статусаа хадгална

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/
орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан Тажикийн нийслэл Душанбе
хотноо өчигдөр болсон юм. Хуралдааны
эцэст Душанбегийн мэдэгдэлд гишүүн орнууд гарын үсэг зурцгаалаа.

ШХАБ-ын үйл ажиллагааг гишүүн орнууд ээлжлэн
даргалдаг учиртай. Ирэх  онд
энэ эрх ОХУ-д шилжиж байгаа юм. В.Путин “ОХУ-ыг
даргалах хугацаанд ШХАБ өргөжнө гэж найдаж байна” хэмээжээ. Тэрээр эдийн засгийн томоохон төслүүд, тухайлбал,
төмөр зам, авто замын нэгдсэн сүлжээг бий болгох нь энэ байгууллагын ирээдүйд хэрэгтэй гэж онцолж байлаа. Ажиглагчийн
статустай Монгол  статусаа ахиулна гэсэн
мэдээлэл хоёр хөршийн зүгээс цацагдаж
байв. Харин Монгол Улсын хувьд  ажиглагчийн статусаа хадгалах байр суурьтай
байгаа юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *