Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцлээ

ШУТИС-ийн оюутны холбооныхон өчигдөр сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний мэдэгдсэнээр энэ хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 13 хувиар нэмэгдсэн ч багш, оюутнуудад зориулсан ямар ч үйлчилгээ явуулаагүй, нэмээгүй байна. Тус сургуулийн төлбөр өнгөрсөн жил нэг кредит нь 44515 байсан бол энэ жил 53000 болжээ. Ингэхээр нийт төлбөр нь хоёр сая гарч байгаа аж. Оюутны холбооны зүгээс төлбөр нэмсэн үндэслэлийг албан ёсны тайлбарлуулахыг хүссэн боловч хариу ирүүлэхгүй байгаа аж.

Түүнчлэн ТУЗ-ийн хурлаар сургуулийн оюутнуудад чиглэн үйл ажиллагаа явуулдаг хамгийн гол алба болох Оюутны проректорын албыг байхгүй болгосон төдийгүй Оюутны хөгжил үйлчилгээний алба хаана харьяалагдах нь тодорхойгүй болоод буй юм байна. “Мөн ТУЗ-ийн ээлжит хурал энэ сарын 9-ний өдөр болж 100 сая төгрөгийг удирдах зөвлөлийн төсөвт батлах санал оруулсан. Энэ нь дарга Ц.Буянцогтоо болон түүний үйлчилгээний зардалд зарцуулагдана. Үүнийг батлагдсан байх гэж бодож байна. Энэ мөнгийг ШУТИС-ийн 30 мянга гаруй оюутанд хуваахад нэг хүний халааснаас 6000-10 мянган төгрөг гарч байгаа юм. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Ийнхүү хууль бус ажил хийж байгаа удирдлагуудыг холбогдох яам, тамгийн газрынхан анхааралдаа авах хэрэгтэй байна” гэж ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр ярьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *