Categories
мэдээ нийгэм

“Шилмэл Мал 2014”-д Францын аж ахуй нэгжүүд оролцоно

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал-2014” гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн, дуудлага худалдаа есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Хүй долоон худагт” зохион байгуулах гэж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хоёр дох жилдээ зохиож буй тус үзэсгэлэн худалдаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй мал сүргийг эрүүлжүүлэх,  ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх, малын удмын санг хамгаалах, сайжруулах, баяжуулах үйл ажиллагааг олон түмэнд танилцуулах зорилготой аж.

Энэ жилийн үзэсгэлэн яармагт Франц цлсаас 20-иод аж ахуй нэгж урилгаар оролцох гэж байгаа нь анхаарал татаж байна. Монгол, Францын хооронд хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимжин хөгжиж  Франц улсын Гадаад харилцааны сайд Лоран Фабиусыг  2013 оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр  “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг”-ийг байгуулан бататгасан билээ.

Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуй нэгжүүд эрчимтэй байгуулан өндөр ашиг шимтэй үүлдэрийн малыг импортлон оруулж ирэх болсон билээ. Энэхүү хэрэгцээг хангахаар Франц улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг Монголын аж ахуй нэгжүүд оруулж ирж байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, Францын өндөр  ашиг шимт үүлдрийн малыг Монголын хэрэглэгчдэд таниулах зорилгоор энэ жилийн “Шилмэл Мал 2014” үзэсгэлэн яармагт Францын аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм.

Дашрамд дурдахад Франц улсаас оруулж ирж буй мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг хэрхэн нутагшуулах болон малын үржил, селекцийг францууд хэрхэн явуулдаг талаар арга туршлага солилцох зорилго бүхий семинарыг Монгол Улсын ҮХААЯ, БН Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран өнөөдөр ҮХААЯ-нд зохион байгуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *