Categories
мэдээ нийгэм

Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг

Элэгний
хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлдэг ажээ.
Тиймээс уг өвчнийг бууруулах зорилгоор “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг
хөтөлбөрийг Хөгжлийн төлөө “Оном”
сан гардан хэрэгжүүлэх аж. Ингэхдээ мэргэжлийн бусад байгууллагуудтайгаа
хамтран хэрэгжүүлж, 2030 он гэхэд 45825 иргэнийг элэгний хавдар, нас баралтаас
урьдчилан сэргийлээд зогсохгүй, элэгний хавдрыг үүсгэдэг вирусгүй орон болно
гэсэн зорилт тавьжээ.

Хөтөлбөрийг
гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Нэгдүгээрт, Урьдчилсан сэргийлэлтийн
дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд иргэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр
дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй яаж тэмцэх, өөрсдийгөө
болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мөн
хепатит В вируын эсрэг вакцинжуулалтыг хийнэ.

Хоёрдугаарт,
эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэн бүрийг
вируст гепатитын шинжилгээнд хамруулж, вируст гепатитын
халдвартай хүмүүсийг үндэсний хэмжээнд бүртгэж эмчийн хяналтанд оруулахаар
төлөвлөжээ.  Ийм арга хэмжээ авснаар эмчилгээг цаг алдалгүй хийж,
 элэгний хавдар хатуурлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.

Гуравдугаарт,
эмчилгээний дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Вируст гепатитын
эсрэг олон улсын стандарт нийцсэн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд
хепатит С вирусын архаг халдвартай 147.700 иргэнийг бүрэн эмчилж эдгээн улсын
хэмжээнд С вирусыг устгана. Мөн хепатит В вирусын архаг халдвартай 128.000
иргэнийг эмчилгээнд хамруулж элэгний өвчлөлийн нас баралтыг 50 хувиар бууруулна
гэж үзэж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *