Categories
мэдээ нийгэм

Ховд голыг түшиглэн усан цахилгаан станц барина

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40 орчим
километрийн зайд орших Ховд голын хавцалд 160 сая орчим долларын өртөгтэй, 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх
хүчин чадалтай усан цахилгаан станц
барихаар болжээ. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн
аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох юм байна. Уг станцыг барих талаар Монгол Улсаас Бүгд
Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн
ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг Элчин сайдын яамандаа хүлээн авч
уулзахдаа ярилцжээ.

М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд
хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга
хэмжээний талаар танилцуулсан байна. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол,
Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин
сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлжээ.
Дашрамд хэлэхэд, Туркийн ZTM компани Монгол
орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *