Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод болон энэ чиглийн төрийн бус байгууллагуудын хамтарсан “Монгол орны хөгжилд” аравдугаар чуулга уулзалт энэ сарын 18- нд Улаанбаатар хотноо “Бүтээлч
хамтын ажиллагаа” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганыг
Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион
байгуулж байгаа юм.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад Монголын төрөөс анхаарал тавьж,
хамтран ажиллах чиглэлээр сүүлийн жилүүдэд багагүй санаачлага гарган, бодит үйл
ажиллагаа явуулах гэж “оролддог” ч, төдийлэн үр дүнд хүрдэггүй байна.
Харин Гадаад харилцааны яамны зүгээс гадаадад үйл ажиллагаа
явуулдаг Монголчуудын байгууллага, холбоодынхоо талаар нэгдсэн мэдээлэлтэй,
тэдэнтэйгээ цаашид харилцах амьд хэлхээ холбоотой болох нь энэ чуулганы нэг гол
зорилго гэж зохион байгуулагчид хэллээ