Categories
мэдээ нийгэм

Гол нэрийн хүнсний барааны үнэ буурчээ

 Үндэсний статистикийн
хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд  хүнсний гол нэрийн барааны үнийг
өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь,  өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад
0.9 хувиар буурчээ.

Тодруулбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь,
дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй
гарсан байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол өмнөх долоо
хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон
өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад
төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 18.7 хувь, луувангийн үнэ 27.3 хувь,
сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 13.1 хувиар буурсан байна. Өмнөх долоо
хоногийнхоос төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 8.8 хувь, луувангийн үнэ 17.3
хувь, сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 12.3 хувиар буурчээ.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *