Яармагийн
гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо
хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Уг ажил улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй. Замын нийт
уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар
явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү
замыг есдүгээр сардаа багтаан ашиглалтад өгөх юм.
Замын зорчих хэсгийн өргөн – 11.5*2=23 м, Явган хүний зам 4 м,
Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм. Хучилтын хийцийн
хувьд асфальтобетон хучилт дээд үе – 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан
чулуун суурь үе – 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе – 45 см байна гэж
Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.