Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагын тамирчид Испанийг зорилоо. Тэд энэ сарын 6-20-нд Испанийн Гренада хотод болох буудлагын
ДАШТ-нд оролцохоор эх орноосоо мордов. Дөрвөн жил тутам болдог дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн 2016 оны Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадмын эрхийг
олгох юм.
ө Монгол Улсын шигшээ багт гавьяат
тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Э.Даваахүү
ОУХМ О.Янжинлхам, Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн, ОУХМ Н.Баяраа,
Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар багтжээ. Харин дасгалжуулагчаар гавьяат
дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллана.