Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулж байна

Арван
хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын уул уурхайн салбарт
хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Монголын хүүхдийн ордонд эхэллээ.
Энэхүү чуулга уулзалтыг Уул уурхайн яам болон, Уул уурхайн үндэсний ассоциаци
хамтран зохион байгуулж байгаа юм.  Чуулга уулзалтыг  нээж Уул
уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг
татахаар хууль эрх зүйн орчноо шинэчилсэн талаараа хөрөнгө оруулагчдад
дуулгасан. 

2011
онд 4-5 тэрбум ам.доллар байсан хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан гэх мэдээлэл
бий. ДНБ-ийн 53 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт долоон
хувьтай тэнцэх болсон. Тиймээс өнгөрсөн жил Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай
хуулийг шинэчлэн баталсан бол  хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай
хууль болон, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Мөн
Эрдэс баялгийн салбрат баримтлах бодлогоо тодорхойлсон гээд манай талаас
хөрөнгө оруулагчдад дуулгах сайхан мэдээ байгаа. Энэ удаагийн чуулга уулзалтаар
“Эрх зүйн орчин”, “Алт-нүүрсний өнөөгийн байдал”, “Төслийн санхүүжилт”,
“Геологи хайгуул” сэдвээр хуралдаж байна.  Тэрчлэн “Газрын ховор элемент”
сэдэвт салбар хуралдаан болно. Газрын ховор элементийг олборлохын тулд Монголд
хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд багагүй байдаг. Чуулга уулзалтын үеэр төр
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан
үзэсгэлэн гаргаж байна. Чуулга уулзалт маргааш дуусна.

М.ЯЛАЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *