Categories
гадаад мэдээ

Японы засгийн газар огцров

Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Японы Засгийн газрын танхим
бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ерөнхий сайд танхимын яаралтай
хуралдаанаар өөрөө сайд нараас огцрох өргөдлийг нь хүлээн авсан байна.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох нь ердийн хэрэг бөгөөд үүгээр
сайд нараа сольдог. Огцорсон Засгийн газар үд хүртэл үүргээ гүйцэтгэх
ба ерөнхий сайд үдээс хойш шинэ Засгийн газраа зарлан 11 сайдаа өөрчлөх
гэнэ. Шинэчлэгдсэн Засгийн газарт  таван эмэгтэй сайд нар гарч ирэх
бөгөөд тэр нь эмэгтэйчүүдийн үүргийг  улс төрд идэвхжүүлэх гэсэн Абэгийн
өөрийнх нь санаачлага юм.

Батлан хамгаалахын сайдаар өмнөх сайдын шууд удирдлага дор ажиллаж
байсан яамны гол хүмүүсийн нэг Акинори Это  томилогдож магадгүй. Хуучин
ерөнхий сайд байсан Кейзо Обутийн охин Юко Обути сайд  болно. Харин ямар
тушаалд гэдэг нь тодорхойгүй.

Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Боловсрол,
спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Симомура Хакүбүн, сайд нарын
танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Шүга, Эдийн засгийг
сэргээх сайд Акира Амари нар албан тушаалдаа үлдэх бололтой.

Өнөөдөр огцорч байгаа энэ танхим нь тус улсын дайнаас хойших түүхэнд
“хамгийн урт насласан  Засгийн газар” болж байна. 2012 оны
арванхоёрдугаар сард байгуулагдсанаасаа хойш танхим огт өөрчлөлтгүй
ажиллажээ.

   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *