Categories
мэдээ нийгэм

54 хүнд холбогдох авлигын хэргийг шүүж байна

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнөөдөр Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. а Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа юм гэж өмгөөлөгч нь хэлж байсан. х Олон шүүгдэгчтэй уг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох ёстой. Гэвч шүүх хуралд  шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 100 гаруй хүн оролцох учир хурлыг 461 дүгээр ангид явуулж буй юм байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал нь шүүгдэгчийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь гурван удаа хойшилж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *