Categories
гадаад мэдээ

Эбола Европын орнуудад тархах магадлалтай байна гэв

Баруун
Африкийн таван оронд дэгдсэн Эбола вирус хүрээгээ тэлсээр Европын зарим оронд
дэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Халдвар
авсан 3000 гаруй хүний 12 нь АНУ, Британи, Канадын иргэд билээ. ДЭМБ-аас
мэдээлсэнээр “Онцгой бүсэд ажиллаж буй эмч болон сайн дурынхан халдвар авсан
тохиолдолд Герман, Франц, АНУ зэрэг орнуудад байрлах эмчилгээний лабораторид
хэвтэн эмчлүүлж буй. Тэдний биеийн байдал Либер, Гвиней, Нигер, Сьерро-Леон,
Гана улсад халдвар авсан иргэдтэй адилхан байгаа. Тиймээс Европын орнуудад
хүргэгдэж ирсэн хүмүүс халдвар тараах эрсдэл өндөр байна” гэжээ.

Канад
улсын Эрүүл мэндийн сайд Рона Амбросе энэ асуудлаар санаа зовж буйгаа илэрхийлж
туршилтаар гаргаж авсан “Замак” эм үр дүнгээ өгч чадахгүй байгааг онцолжээ.
Тэрбээр “Европын орнууд Эбола вирусын халдвараас сэргийлж, онц байдал зарлах
хэрэгтэй. Мөн олон хүн үйлчлүүлдэг газруудад цаг тутам ариутгал хийх хэрэгтэй”
хэмээв.

1997
онд Сьерро-Леон улсад анх удаагаа бүртгэгдэж байсан Эбола вирусын улмаас хагас
сая хүн амиа алджээ. НҮБ-ын дэргэдэх Эрүүл мэндийн хүрээлэнгээс “Эбола вирус
анх цусаар дамжиж халдвар тараадаг байсан бол 2005 оноос эхлэн ахуйн хэрэглэл
болон хөлс, нулимс зэргээр халдвар тараадаг шинэ төрлийнх бүртгэгдсэн” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *