Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын 2700 гаруй иргэн манай улсад оршин суудаг

Социализмын үед манай улсад тухайн үеийн ЗХУ-ын олон арван мянган иргэн ажиллаж амьдардаг байсан нь түүхтэй. Харин 1980- аад оны сүүлээс эхлэн ЗХУ задарч Монгол Улс ч чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжсэнээр Монголд ажиллаж, амьдарч байсан мэргэжилтнүүд, цэргийн албан хаагчид нутаг буцаж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 2750 гаруй иргэн манай улсад түр болон урт хугацаагаар ажиллаж амьдарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 1500 орчим нь эрт цагаас ажиллаж амьдарсан олны хэлдгээр “местний” иргэд. Харин 600 орчим нь аялал жуулчлалын чиглэлээр, мөн тооны иргэд ажиллах гэрээгээр орж ирсэн бол 130 орчим хөрөнгө оруулагчид байдаг гэж байна.  Өнөөдрийн байдлаар манай улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ- ын иргэдийн ажлын байдлыг авч үзвэл Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт 1500 орчим нь ажилладаг аж. Харин хотод оршин суудаг иргэд ихэвчлэн оросын хөрөнгө оруулалттай компани, төмөр зам, барилга,  эрдэм шинжилгээ, худалдааны салбарт ажил эрхэлдэг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *