Албан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар албан үүргээ гүйцэтгэж яваад, автомашины ослын улмаас харамсалтайгаар амий алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсын Шадар сайд, ажлын алба
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн