Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгджээ

Монгол улсын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон Монгол улсын их сургуулиудын эрдэмтэн, профессорууд оролцлоо. Энэ жил МУИС хичээлээ, багшаа, мэргэжлээ сонгох шинэ бүтэц бүхий зохион байгуулалтад шилжжээ. Сонголтыг эрхэмлэсэн энэхүү сургалт, судалгааны тогтолцоо нь бүх түвшинд өрсөлдөөнт байдлыг дэмжих, өрсөлдөөн нь чанартай сургалтыг бий болгох аж. Хэт жижгэрч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангахаа больсон 170 гаруй хөтөлбөрийг шинэчлэн НҮБ-ын ЮНЕСКО, БШУЯ-наас гаргасан шаардлагад нийцсэн мэргэжлийн 70 гаруй индекцийг 93 хөтөлбөр шинэчлэн баталжээ. Оюутнуудад дээд боловсролын суурь мэдлэг, ур чадвар олгож, асуудал шийдэж шийдвэр гаргадаг, хөрвөх чадвартай мэргэжилтэн, нийгмийн идэвхитэй гишүүн болгоход чиглэсэн ерөнхий суурь хичээлийг анх удаа нутагшуулж буй аж. Эрдэмтэн профессоруудын санал болгосон 170 гаруй хичээлээс шат шатны хэлэлцүүлгийн дүнд 90 хичээл шалгаран үлджээ. Эндээс оюутан өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжлийн хэрэгцээнд үндэслэн 10-12 хичээлийг чөлөөтэй сонгох судлах боломж бүрдэж байгаа юм. Энэ хичээлийн жилийн элсэлтийн дундаж оноо 647 байсан бөгөөд дараа жил 700 хүрнэ хэмээн сургуулийн удирдлагууд онцолж байв.  

Д.АМАРТҮВШИН

www.medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *