Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлын Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлууд гүйцэтгэлийн шатандаа явж байна.
Энэхүү замын ажил 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд энэ сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно.
Харин ирэх есдүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байна.