Categories
мэдээ спорт

“Челси” хоёр дахь хожлоо авлаа

Английн премьер лиг өнгөрсөн долоо хоногт эхэлж, шинэ улирлын тулаанууд өрнөж эхэлсэн. Энэ улиралд түрүүлэхийн төлөө тэмцэх топ багууд бүгд эхний тойрогтоо хожсон. “Манчестер Юнайтед”-ыг эс тооцвол.

Тэгвэл өчигдөр Лондоны “Челси” клуб талбай дээрээ доод лигээс энэ улиралд дээшээ гарч ирсэн “Лестер” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсанаар улирлын хоёр дахь хожлоо авлаа.

“Цэнхэрүүд” тоглолтын эхнээс л аюултай довтолгоо өрнүүлж, эсрэг багийн хаалга руу маш олон цохисон. Харин зочид ганц хоёрхон аюултай довтолгоо өрнүүлсэн ч ашиглаж чадаагүй. Ингэснээр эх.ний үед гоол ороогүй.

Харин хоёдугаар үе эхлээд 62 дахь минутад “Челси”-гийн шинэ цэрэг Коста гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Ингэснээр тэрбээр эхний хоёр тойрогт хоёр гоол орууллаа.  Тэгвэл 77 дахь минутад Азар хувийн ур чадвараа харуулсан нэгэн гоёмсог гоолыг оруулснаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. 

Энэ тоглолттой зэрэгцээд гурван тоглолт болсон. “Кристал Палас” талбай дээрээ “Вест Хэм”-д 1:3-аар хожигдсон. Харин “Соунси” талбай дээрээ “Бернли”-г хүлээж авч, 23 дахь минутад Дайерын оруулсан ганц гоолоор хожлоо. Ингэснээр “Хунгууд” мөн хоёр дахь хожлоо авч байгаа юм.  Мөн “Саутгэмптон” талбай дээрээ  “Вест Бромович”-той хуурай тэнцсэн. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *