Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирэх даваа гаригаас эхлэх түр хугацаагаар хаахаар болжээ. Ирэх сарын 20 хүртэлх хаалттай байх хугацаанд тус хүрээлэн руу орох хэсгийн тохижилтын ажлыг хийх юм байна. Орох хэсгийн тохижилтыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэх аж.
Улаанбаатар хотын газар нутгийн 960 га талбайг хамран бүтээн байгуулагдаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн хамгийн том хүрээлэнд тооцогдож буй. НИТХ-ын 2009 оны захирамжаар үүсэл нь тавигдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 30 га талбайд өдгөө бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.