Аргын тооллын наймдугаар сарын 24. Адъяа гариг. Билгийн тооллын 29. Долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.58 цагт мандаж 20.02 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улай гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.