Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангах хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Багануур дүүрэгт 2011 оноос хойш цэвэр, бохир усны үнэ нэмэгдээгүй болон цахилгаан, дулаан, түлш шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан Багануур– Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны өр хуримтлагджээ.

Тиймээс хуримтлагдсан өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/713 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу дээрх өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулж 250 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгасан байна. Харин Багануур – Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цаашдын хэвийн үйл ажиллагаа, алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид үүрэг болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *