БНХАУ-ын дарга Си Зиньпин 1959 онд 6 настайдаа БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалаар ахлуулсан Монголын төлөөлөгчидтэй уулзаж байжээ. Монголын төрийн тэргүүнийг цэцэг бариад угтаж байж. Хөрш орны төрийн тэргүүн болон дагалдан ирсэн төлөөлөгчдөд зориулсан оройн хүндэтгэлийн хүлээн авалтад мөн аав нь түүнийг дагуулж явсан аж. Энэ уулзалтыг Си Зиньпин дарга өнөөг хүртэл дурсан ярьдаг гэнэ. Монголын төрийн тэргүүнийг угтаж байсан хүү өнөөдөр Хятадын төрийг барьж, монгол хүүхдээс цэцэг авсан нь айлчлалын онцлох сонины нэг болж байна.