Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний алт илэрлээ гэсэн цуурхал гарч, гар аргаар хууль бус алт олборлогчид Баянгол багаас зүүн тийш 15 км-т орших Цагаан дэл гэдэг газар ухсан байна. Улмаар Өмнөговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн улсын дугаартай 50-70 машин, нийт 250-300 орчим хүн тус газар нутагт ирснийг аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хамтран таслан зогосоох арга хэмжээ авч ажиллажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2014 оны наймдугаар сарын 20-ны А/374 тоот захирамж гарчээ.