Categories
гадаад мэдээ

Лалын бүлгийнхэн сэтгүүлчийн толгойг тасдав

Ирак болон Левантын лалаын улс” бүлгийнхэн Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг одоогоос хоёр жилийн өмнө Сирид баривчилсан юм. Гэтэл саяхан түүний толгойг тасдан хаяж буй дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ. “Америкт зориулсан илгээмж” нэртэй дүрс бичлэгийг шалгасны эцэст хуурамч биш гэдгийг нь тогтоосон байна. Бичлэгийн төгсгөлд түүний үхэлд Америкийн эрх баригчид буруутай хэмээн хэлүүлсэн аж.  Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг нас барсан гэдгийг түүний гэр бүлийнхэн баталсан гэнэ. Ийнхүү лалын бүлгийнхэн Америкийн сэтгүүлчийн амийг хороосонтой холбогдуулан Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдэл хийжээ.

Жеймс Фоули нь Америкийн “Global Post“, “NBC News”-ийн  Ойрхи Дорнод дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад 2012 оны арваннэгдүгээр сард түүнийг баривчилсан юм. Өмнө нь тэрээр Ливид ажиллаж байхдаа нэг сар барьцаанд байсан. Дүрс бичлэг хэрвээ АНУ нь Ирак дахь лалын цэргүүдийг бөмбөгдөхөө зогсоохгүй бол барьцаанд буй бас нэгэн Америкийн сэтгүүлчийн толгойг авна хэмээн заналхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *