Дэлхийн банк Монгол Улсад ажиллах суурин төлөөлөгчөөр ноён Жэймс Андерсоныг томилжээ. Тэрээр ирэх долоо хоногоос ажилдаа орох юм байна. Шинэ суурин төлөөлөгч АНУ-ын харьяат аж. Дэлхийн банкинд 1997 оноос хойш ажиллажээ. Өмнө нь Вьетнамын Ханой хотноо засаглалын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, 1998-2008 онуудад Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байжээ.
Жэймс Андерсон тун удахгүй Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт бараалхаж танилцах уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.