Өнгөрсөн жил буюу 2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний эрс ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оруулах ажлыг 8 өдрийн хугацаанд зохион байгуулж байсан.
Уг зохион байгуулалтын ажилтай холбогдуулан түгжрэлийн асуудлыг тодорхой хувиар бууруулж, нийтийн тээврээр зорчих зорчигчдын тоо ихээр нэмэгдүүлж иргэдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний талаар ихээхэн талархалтай зүйл болсон тухай саэнал сэтгэдлээ ирүүлж байсан билээ. Иймд нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014-2015 оны хичээлийн жил, авто замын хэт ачааллын үе эхлэхтэй холбогдуулан улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан нийслэл хотын гудамж замуудад зорчуулахаар шийдвэрлсэн байна.
Түгжрэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өмнө онд гаргаж байсан иргэдийн саналыг үндэслэн нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтөөр иргэдэд үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. /Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт нь хүн амын худалдан авах чадвар, санхүүгийн чадавхиас шууд хамааралтайгаар нийтийн тээврээр иргэдийг дамжин суултгүйгээр зорчуулах төлөвлөлт хийгддэг байсан нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн давхцал үүсэх гол шалтгаан болсон/.
Оргил ачааллын 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан бага, дунд, их багтаамжийн автобусаар үйлчилгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр иргэд нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суулт хийж зорчих тул зорчих тасалбарын үнийг 500 төгрөгөөр тогтоон уг худалдан авсан тасалбараараа тухай өдөртөө бүрэн зорчих аж. Зорчих тасалбарыг Улаанбаатар хотын бүх автобусны зогсоолуудаар худалдаалах бөгөөд билет борлуулах ажилтнаас билет аваагүй нийтийн тээврийн хэрэгсэлд орж ирсэн иргэнд дахин дамжин зорчих хүчингүй тасалбарын 500 төгрөгөөр олгогдоно. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахтээврийн хэрэгслийг бүрэн хаягжуулж, бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, угаалга, цэвэрлэгээг байнга хийх, жолооч, тасалбар шалгагч, борлуулагчдын хувцаслалтыг жигдрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг онцгой анхаарч, үйлчилгээний явц байдалд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, иргэдийн санал гомдолгүй, зам тээврийн осол зөрчилгүй ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгоод байна.
Ингээд нийтийн тээврийн шинэ сүлжээ-үйлчилгээний зураглалыг танилцуулж байна. Жишээ: Та Шар хад болон тэр хавьцаа амьдардаг бол танд хойгуураа буюу хуучин “М:34 3,4-р хороолол-Шар хадны эмнэлэг” чиглэл тань “Ч:3 1-р хороолол-3-4-р хороолол-Шархад” болон өөрчлөгдсөн болно. Харин урдуураа буюу хуучнаар “М:13 Шар хад-3,4-р хороолол” чиглэл тань “Ч:33 Шар хад-ХӨСҮТ” болон өөрчлөгдлөө.