Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа баасан гариг буюу наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт дуусч, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулсан байна.
Цахим бүртгэлд нийт 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн газартай болов.
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн газартай болов.
- Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн газартай болов.
- Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн газартай болов.
- Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн газартай боллоо.
Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна.