Categories
мэдээ спорт

Э.Даваахүү, Г.Тэгш-Үйлс нар аваргаллаа

Буудлага спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төвд үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр 10 метрийн хийн гар бууны дасгалын аваргууд тодорлоо.

Энэ дасгалын эрэгтэйчүүдэд ОУХМ Э.Даваахүү, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Тэгш-Үйлс  аваргалсан байна. Эрэгтэйчүүдийн төрөлд 37 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Г.Буянбаатар мөнгөн медаль хүртсэн бол спортын мастер О.Төгөлдөр хүрэл медаль зүүжээ. Уг төрлийн тусгай байрт спортын мастер Н.Цэрэнтогтох, тавдугаар байрт спортын мастер Э.Бадамгарав шалгарсан бол М.Сэнгэдорж, спортын мастер Ш.Буянзаяа, спортын мастер Б.Шризандраа нар удаах байруудыг эзэлжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *