Categories
мэдээ спорт

Таван тамирчны маань хүчийг сорих “Наньжин- 2014” өнөөдөр нээлтээ хийнэ

Залуучуудын “Наньжин-2014” олимпын II наадам БНХАУ-ын Наньжин хотноо өнөөдөр нээлтээ хийнэ.  Наадам энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Олон улсын олимпийн хорооны 119 дүгээр чуулган Гватемала улсын нийслэл Гватемала хотноо 2007 оны долоодугаар сарын зургаанд болж, тус чуулганаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Жак Рогге залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах шийдвэрийг танилцуулж, санал нэгтэйгээр батлуулжээ.

Манай орноос бокс, жүдо, буудлага, чөлөөт бөх, хүндийн өргөлт, усанд сэлэлт, триатлон, байт харваа, гимнастик, тэквондо, хөнгөн атлетик зэрэг спортын  11 төрөлд  эрх авахаар 2013 оны тавдугаар сараас 2014 оны зургаадугаар сарын 31 хүртэл хугацаанд тивийн болон дэлхийн аваргын тэмцээнд 35 тамирчин оролцсон ажээ.

Харин “Сингапур-2010” залуучуудын анхдугаар Олимпийн наадам нь 2010 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Сингапур улсад зохиогдож, 205 орны 3517 тамирчид спортын 26 төрөлд өрсөлдсөн байна.

Энэ удаагийн “Наньжин-2014”олимпын наадамд манай улсаас таван тамирчин оролцох бөгөөд Н.Ангирмаа буудлагын спортоор, Ц.Цогтбаатар, Ц.Хулан нар жүдо бөхийн 66 кг болон 52 кг-ийн жинд, Б.Дөлгөөн чөлөөт бөхийн 46 кг-ийн жинд, М.Анхцэцэгхүндийг өргөлтийн спортоор тус тус оролцохоор эх орноосоо мордоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *