Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад суралцаад ирсэн төгсөгчдийн өдөрлөг болно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж БНХАУ-ын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантаар суралцаж байгаа болон суралцахыг хүсэж байгаа оюутан залуус мөн төгсөгчдөд зориулсан өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм байна. Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ӨвөрМонгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү өдөрлөгийнхөө үеэр залууст мэдээлэл олгох, зөвөлгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэлт авах ажээ.  Өдөрлөг энэ сарын 13-нд 10-аас 17 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдах юм байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *