Реалити шоуны од Ким Кардашиантай адилхан болохын тулд 24 настай Клари Леесон гэх бүсгүй 30 мянган ам.доллароор мэс засал хийлгэсэн байна. Тэрбээр хамар, нүд, уруул, өгзөг, хөхөө хүртэл Кимтэй адилхан болгосон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Кларид мөн 100 мянган ширхэг Кимийн зураг байдаг гэнэ.
Кимтэй адилхан болохын тулд Клари нэг жилийн турш түргэн хоолны газар ажиллаж, гэрийн багш хүртэл хийжээ. Клари тун удахгүй “Кардашианыхантай” хамт реалити шоунд оролцож, Ким болон түүний гэр бүлийнхэнтэй уулзахаар болсон тухай өөрийн “twitter”-ээ бичсэн байна. Тэрбээр “Би удахгүй өөрийгөө амьд толиноос харах болно. Бурхан минь Кимд таалагдаасай. Тэр бол миний ирээдүйд хэн байхыг минь шийдвэрлэх хүн” гэж жиргэжээ.