МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА
Монгол Улсын хариуцлагатай бөгөөд эгзэгтэй, дэлхийн болон дотоодын эдийн засгийн тааламжгүй цаг мөчид Монгол түмнийхээ итгэлийг хүлээн төрийн өндөр алба хашиж байгаа журмын нөхдийнхөө амгаланг айлтгая.
Улс орныхоо хувь заяаг бүрэн хариуцах боломжийг олж авах гэсэн Монголчууд бидний 320 жилийн хүсэл тэмүүлэл зөвхөн Ардчилсан хувьсгалын ачаар биелсэн билээ.Энэ бүхнийг авч ирэхэд манлайлан оролцсон Та бүхэн, мөн журмын олон нөхдийн маань хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл, итгэл үнэмшилийн үр шим гэж үздэг.Тийм ч учраас бид “замд суусан туулайнаас” илүүтэй анхдагчдынхаа, Та нарынхаа үгийг сонсож, зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилжбие биенээ түшиж ирсэн.
Бидчулуужсан хатуу зохион байгуулалттай, цээжиндээ гарсан түймрийнхээ утааг хамраараа бургиулдаггүй, засгийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө үнэтэй бүхнээ золиослохоос ч буцахгүй өнөөгийн сөрөг хүчинболох “хойд эхийн хатуу гар доор” улс төр хийх хувь тавилантайнүүр тулсан.
Бид алдсан, асгасан, хагарсан мөч бүрийдээ гамбир болтлоо нүдүүлж, чилийсэн 20 жил гудамжинд лааз өшиглөж, зарим нөхөд маань өнөөдрийн сайханыг ч үзэж чадсангүй.
Бид олох,ялахын заяа байсан ч оршоох, тогтоохын туршлагаар дутсан.Сөрөг хүчинбидний алдаан дээр амжилттай тоглож, дараагийнхнь сонгуулиар их хуралд суудалгүй болгож, Ерөнхий сайд, намын дарга маань ч гудамжинд гарч байсан гашуун түүх бидэнд олон бий.
Юунаас болж, яагаад ийм байдалд хүрч байсныг өдгөө төрийн өндөрлөгт суугаа Та гурав маань дэндүү сайн мэдэж байгаа!
Тэр үед бид яг өнөөдрийнх шиг хоорондоо чулуу нүүлгэлцэж, хэсэг нөхөд маань сөрөг хүчинтэй нийлж засгаа унаган намаа хорлож, нөхдөө гайтуулах өс хонзонд автсан бүлэглэл үүссэн байсныг мартах учиргүй.Бүр байтлаа эрх баригчдын зэвсэг болсон хүчний байгууллагын гартжурмын нөхөд маань өртөж, ганц үзэг, өмдний тэлээ бэлгэнд авсныхаа төлөө шоронд орж, алтан амь насаа алдаж байсныгхэлэх юун!
Гашуун түүх олон бий.Нэг лидерийнхээ амийг хороолгож, түүгээр нь 10 жил улс төр хийсэн. Эрхэм Ерөнхийлөгчийн маань анхны Ерөнхий сайд хийх үеийн, өмнөх засгийн дан дээлтийг давхар болгон байж байгуулсан Засгийн газрын гишүүдийн зургийн цомгийг харахад хоёр сайхан анд маань өнөөдөр бидний дунд алга.
Гэтэл яг одоо, өнөөдөр бид ямар байдалтай байна.С.Зориг агсны хэлснээр Улсынхаа эрх ашгийн дээр өчүүхэн бүлгийн эрх ашгийг тавьж явсны гайг дэндүү хатуу амссаны ул мөр арилаагүй, утаа нь уугисаар, урьдны алдаагаа давтсаар, өрсөлдөгчид хөх инээдээ барьж ядсаар сууна.
Ардчилсан намын үе үеийн журмын нөхөд Танарыг шилж сонгон дэмжин, дагаж яваа.Танарыг “Хан тэнгэрээс нисдэг бор морийг нь аваад ир гэж явуулснаас нисдэггүй бор морь унаад ир” гэж дээш гаргаагүй.Ханцуйдаа хутга нууж, хоорондоо толхилц гэж дээш гаргаагүй.
Өчүүхэн жижиг эрх ашгаа хойш тавьж, улс орноо бодож, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэж олон удаа итгэл сэтгэлээ харамгүй өгцгөөсөн.Заримыг чинь ардын хүүгийн хүрч зүүдэлшгүй сэнтийд олон ч удаа итгэл хүлээлгэн суулгалаа.
Гэтэл өнөөдөр зарим үйл ажиллагаа савнаасаа хальж, төрд шургасан луйварчдын гараар анд нөхдөө ангуучилж эхэллээ.Газар даахгүй дээ гэмээр авилгач луйварчид шалгагдахгүй байхад хийж бүтээе хэмээн зүтгэж яваа журмын нөхдөө захиалгатай гэмээр айлгаж ичээх боллоо.
Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан Улсын Их Хурлын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсэж,одоо бие биерүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа Ардчилагчдыг л харж байна.
Олон түмний дэмжлэг авахын тулд ардын дайсан бэлтгэх, нийгмээр нь шүүлгэх, хараалгах, авилгач идээчийг илрүүлэх нэрээр өчүүхэн зорилгоо хэрэгжүүлэх гэсэн хэсэг бүлэг нөхдийн уувайгүй үйлдлийг л харж байна.
Бид шудрага ёсыг тогтоож, авилгатай тэмцээд өгөөч гэж байгуулснаас бус ажил хийж байгаа, баялаг бүтээж байгаа хүмүүсийг бөөнөөр нь хорьж, хэлмэгдүүлж, хуучныДо яам шиг мангасыг босгож ирэх гэж 25 жил халуунд халж, хүйтэнд хөрж тэмцээгүй юм аа. Энэ бидний байгуулах гэсэн нийгэм биш ээ!
1990 оны хувьсгалд идэвхтэй оролцож, МОХ-г толгойлж явсан Лу.Болдын хэлснээр 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ.Мэдүүлэг авахын тулд хорьдог. Хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг.Авсан мэдүүлгээрээ буруутгадаг, ялладаг.Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Ямар нэг хэрэгт захиалгаар холбож шалгаад хэргийг нь тулгадаг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна.Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн.Гэтэл хориод жилийн дараа яг хуучны НАХЯам шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон сууж байна.
Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчрав, хүний эрх, эрх чөлөө хаана байна.Үүнийг дахиж нэг бодох цаг иржээ.Өнөөдөр олон гэргий дэрээ норгож, үрс нь хичээлдээ явахаас халширдаг болсоны хариуцлагыг хэн хүлээх вэ.
Ардчлалынханыг өөрсдийнх нь гараар нугаслах ажиллагааявсаар байгааг харсаар л суух уу.Өнгөрсөн гашуун түүхийг бүү март. Үргэлж санаж яв!
Намын эв нэгдэл, дотоод сахилга бат цаашилбал улс орныхоо эв нэгдлийг хангах үүрэгтэй Аюулгүй Байдлын Зөвлөлийн эрхэм гурван гишүүн, журмыннөхөд минь ээ! Та бүхэн хүний хэлээр ярьж, төрийн зангарагаар шийдэж Улс орныхоо эрх ашгийн дээд эрэмбийг хангахын төлөө бололцоотой бүхнээ хийгээч ээ!
Чухам өнөөдрийн Монголд улс төрийн, нийгмийн, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах гол хүчин зүйл эв нэгдэл дээр, түүний дотор Ардчилсан намаас томилолт дэмжлэг авсан Та гуравт л бий.
Бид хангалттай хагаралдаж, тарж бутарч, салж сарниж явсан.Тэр цаг нэгэнт өнгөрсөн.Харин үргэлжлүүлэх хэрэг үгүй билээ.
Та бүхнийхээ гэгээн мэлмий, мэргэн ухаан, холч бодолгод найдсаар байгаа, анхааралтай ажиглан суугаа бидний үгийг сайтар ширгээн болгооцгооно уу.
АРДЧИЛСАН НАМЫН ЖУРМЫН НӨХДӨӨС