Технологийн салбарын хүчирхэг акулуудыг нэг Samsung шинэ бүтээгдэхүүн болох Galaxy Note 4-ийг ирэх есдүгээр сарын 3-нд танилцуулахаар болсон тухай зарлажээ.
Тус компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple компани шинэ загварын iPhone гар утсаа мөн есдүгээр сард танилцуулна хэмээн яригдаж байгаа ч хараахан тов нь зарлагдаагүй байгаа юм. Тиймээс Samsung компани өөрийн хүчтэй өрсөлдөгчөөсөө түрүүлж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь тодорхой болоод байна.
Galaxy Note 4 нь 5,7 инчийн OLED дэлгэцтэй байх ба спортлог загвар бүхий металл гадаргуутай байна гэж Korea Times мэдээлжээ.
М.Эрдэнэ