-Ирэх онд нээлтээ хийх Тернинатор цувралын дараагийн ангид гол дүр бүтээнэ-
• Нэр: Ли Бьюн Хун
• Төрсөн өдөр: 1970 оны долдугаар сарын 12
• Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл хот
• University: Солонгосын “Chung-Ang”-ийн ахлах сургууль, “Hanyang” их сургууль
• Үндсэн мэргэжил: Францын уран зохиол, Театрын урлаг
• Өндөр: 1 метр 78 cм
• Цусны бүлэг: O
“Зочид буудлын эзэн” киноны Ким Инхагийн дүрээр монголчуудын хэзээний танил Солонгостоо төдийгүй дэлхийд хэдийн нэр алдар нь түгсэн алдарт жүжигчин Ли Бьюн Хун чинээлэг бизнесмэнийн гэрт төрж өссөн бөгөөд түүний эцэг нь 2000 онд насан эцэслэтлээ Солонгосын нөлөө бүхий бизнес эрхлэгч байжээ. Харин түүний дүү Юэн 1996 оны Солонгосын Мисс бүсгүйгээр өргөмжлөгдөж байжээ. Тиймээс түүний гэр бүлийг салбар бүрт амжилт гаргасан олны танил гэр бүл гэдгээр нь солонгосчууд хүндэтгэлтэй ханддаг юм.
1991 онд тэрээр KBS телевизийн “Asphalt My Hometown” хэмээх телевизийн олон ангит киноны сонгон шалгаруулалтад оролцон, тэнцсэн нь уран бүтээлч болох эхлэлийг нь тавьсан гэхэд болно. Үүний дараагаар 1992-1997 оны хооронд онд KBS телевизийн “Tomorrow Love”, Son of Wind, “The Sorrow of the Survivor, “Salanaleun Jaui Seulpeum” “ Tomorrow Love”, “Naeileun Sarang” “Days of Sunshine” болон SBS телевизийн “I Want”, “Flower That Never Wilt”, “Dream Racers”, “Scent of Love”, “Police” зэрэг олон ангит кинонуудад өөрийн дүрийг бүтээсээр ирсэн хөдөлмөр ч жүжигчин юм. харин 1998 онд “The Harmonium in My Memory” хэмээх олон ангит драмд гол дүр бүтээсэн нь үзэгч олон, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ үед нуруулаг, чийрэг, басхүү шалмаг хөдөлгөөнтэй тэрээр адал явдалт кино найруулагчдын анхааралд өртсөн юм. Ийнхүү тэрээр хоёр жилийн дараа буюу 2000 онд найруулагч Чан Вүүк Паркын хүйтэн дайны үеийн хоёр Солонгосын хил дээрх цэргүүдийн тэмцлийг харуулсан “Joint Security Area”-д түрүүч Со Хьюк Лигийн дүрийг бүтээв. Энэ нь түүнд олон ангит савангийн дууриас илүүтэй ганц ангит адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээх сонирхлыг өдөөжээ. Нөгөө талаас Солонгосын кино урлагт утга уянгын киноны олны танил жүжигчин, дайн тулаант, адал явдалт уран сайхны кинонд тоглох зоримог шийдвэр гаргаж байгаагүйгээс гадна бүр амжилт гаргаж байсан удаагүй. Тийм ч учраас үүнийг кино шүүмжлэгчид “Ли Бьюн Хун шиг бусдыг уйлуулж, уяраасан дүрд тоглосон жүжигчин гэнэт гэмт хэрэг, зодоон нүдээнтэй киноны гол дүрд тоглохоор үзэгчид тэр бүр хүлээж авах нь үгүй. Тэгж ч чаддаггүй юм. гэтэл тэр бол үүнийг хийж чадсан. Чадах чадахдаа бүр Холливүүдэд тоогдохоор шүү” хэмээн үнэлжээ.
“Beautiful Days” and “All In” “Bungee Jumping of Their Own” адал явдалт уран сайхны кинонуудаараа амжилтаа бататгасан гэхэд болно. 2005 онд түүний дараагийн хит уран бүтээл болох найруулагч Жи Вүн Вооны “A Bittersweet Life” хэмээх мафийн гэмт бүлэглэлийн талаарх кино нь Канийн олон улсын кино наадмаас асар өндөр үнэлгээ авсан юм. Үргэлжлүүлэн 2007 онд тоглосон “Hero”, 2008 онд Америкийн жүжигчин Жош Хартнертай хамтран Вьетнамын найруулагч Ан Хун Траны “I Come with the Rain” зэрэг уран бүтээлүүд нь түүнийг Холливүүд “тоох” эхлэлийг тавьсан юм. Ийнхүү тэрээр 2009 онд “Paramount” кино компанийн бүтээл “G.I. Joe: The Rise of Cobra” –д Shadow Storm дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн учраас 2012 онд бүтээгдсэн дараагийн цуврал болох “G.I. Joe: Relalition”-д урилгаар тоглосон юм. “G.I. Joe” цувралын найруулагч Стефан Соммер Солонгост өөрийн биеэр очиж, Ли Бьюн Хунтай хамтарч ажиллах санал тавьсан юм. Энэ үеэр тэрээр Стефан Соммертай сонинд ярилцлага өгчээ. Сэтгүүлчтэй “Сайн байна уу” гэж хэрхэн мэндлэхээ түүнээс “Нанэюн Бабода” гэж хэлж өгч. Түүнийг нь сэтгүүлчид хэлтэлинээдээ барьж ядсан гэдэг. “Нанэюн Бабода” гэдэг нь солонгосоор “Би тэнэг” гэсэн үг болохыг найрууглагч маань бүүр сүүлд нь мэджээ. 2010 онд Азидаа шуугиан тарьсан уран бүтээл болох “Iris” буюу тусгай ажилтнуудын нууц даалгаврын талаар өгүүлэх энэхүү уран сайхны кинонд гол дүрд нь амжилттай тоглосон билээ.
Тэрээр “Summit entertainment”, “lionsgate” интертайнментийн уран бүтээл болох “RED 2” кинонд Холливуудын алдарт жүжигчин Брьюс Виллес, Катерине Кита Жонс, Хелен Миррен нартай мөр зэрэгцэн тоглосон юм. Тийм ч учраас тэрээр 2014 оны гуравдугаар сард нээлтээ хийх терминатор цувралын дараагийн анги болох “Terminator: Genesis”-ийн гол дүрүүдийн нэгээр сонгогдсон юм. Арнолд Шварцнейгер гол дүрд тоглох бол Сара коннерийн дүрд эмиле Кларк, түүний хүү Жон Коннерийн дүрд Жасон Кларк тоглохоор болсон
Тэрээр жүжигчин Ли Мин өнгөрсөн наймдугаар сард гэрлэсэн гэрлэсэн гэдгийг кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ. Тэрээр KBS телевиз 1992-1996 онд шилдэг эрэгтэй жүжигчнээр сонгосон бол ээс шаолгарцуулдаг. 2000, 2005 оны Пусаны наадмаас шилдэг эрэгтэй дүр, 2002, 2003, 2006 онд шиллэг эрэгтэй жүжигчинд олгодог Baek-sang” шагнал, 2012 оны “Daejong Fiim” кино наадмаас гилдэг эрэгтэй жүжигчин, хамгийн нэр хүндтэй жүжигчин хэмээх шагалыг авчээ. Харин өнгөрсөн онд 34 дэхь удаагийн “Blue Dragon” хамгийн алдартай жүжигчнээр өргөмжлөгджээ.
Түүнийг дэлхийд танигдсан солонгосын алдартан гэдгээр нь сологосчууд ихээхэн талархалтай ханддаг. Дуучин PSY жүжигчин Ли Бьюн Хун тай дотночлон “Red 2” киноны нээлт Лос Анжелос хотод болох үеэр хоёул хамт дурсгалын зураг татуулжээ. Тэрээр Холливуудын алдартнуудпын гудамжинд 2012 оны зургадугаар сард жүжигчин Ан Сүн Кигийн хамтаар гар болон хөлийн хээгээс үлдээсэн Солонгосын анхны жүжигчид юм.
Түүний үүсгэн байгуулсан “BH Entertainment”-аас Хью Со, хан Жим Мин зэрэг олон Солонгосын кино од төрөн гарсан юм.
М.Ууган-Эрдэнэ