Интерпол Украины Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Э.Ставицкийг эрэн сурвалжилж байна. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш эрэн сурвалжилж байгаа бөгөөд улсын мөнгө идэж шамшигдуулсан хэргээр буруутгаж байгаа. Киев дэх гэрт нь нэгжлэг хийхэд 42 кг алт, 4.8 сая ам.доллар олсон. Тодруулбал “Укргаздобыча” компанийн өмчийг завшсан гэнэ. Экс сайд Э.Ставицкийг сураггүй болсоор нэлээд удсан. Түүнийг Итали руу гарсан гэсэн мэдээлэл байгаа аж.
Ю.Дэлгэр