Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхийг зургаан өрөө байраар мялаалаа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн харьяат   Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзлыг хангасан. Тэрээр 2010 оноос “Химон констракшн” компаниар овоглон барилдаж байгаа аж. “Химон констракшн” компанийн удирдлагууд түрүү бөхөө өөрийн тансаг зэрэглэлийн “Sunshine Village” хотхоны зургаан өрөө байраар мялаалаа.  Н.Батсуурь нь бага наснаасаа үндэсний бөхөөр барилдаж байгаа юм. Тэрбээр “Химон констракшн”-ы захирал Ш. Энхтөр, компаний хамт олон болон гэр бүл, аав ээж, нутгийнхандаа  баярлаж талархсанаа илэрхийлсэн. Тэрээр энэ наадамд харцага цолоо бататгах зорилготой барилдсан гэдгээ хэллээ. 

Ц. Гэрэлтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *